“Universe Best Songs-3” наадмын оролцогчид тоглосон “Мартагдашгүй намар-2”
кино энэ сарын 10-нд нээлтээ хийх гэнэ. “UBS” телевизийн уран бүтээлчид өмнө нь “Зүрхэнд гэрэлтэх од”
“Мамма Миа” зэрэг киног бүтээж байсан. Харин энэ удаа бүтээсэн “Мартагдашгүй
намар-2” нь алтан үеийн сэтгэлд хоногшсон киног орчин үеийн хэлбэрт
оруулсанаараа онцлогтой гэнэ. Тус кинонд тэртээх гучин жилийн өмнөх үйл явдлын
үргэлжлэл гарахгүй бөгөөд киноны санаа болоод зохиолыг орчин үеийн хэлбэрт
оруулж ажилласан хэмээн уран бүтээлчид нь тайлбарлаж байна.
Т.Хулан