Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дагвадорж: Бан Ги Мүн анхны айлчлалаараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцдэг монголчуудад зориулж лекц уншиж байсан

2012-1-09
0
ЖИРГЭХ
    Монгол улсын Засгийн газрын тусгай элч Д.Дагвадорж гэдэг хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлжээ. Түүнийг шагнал авсан тухай дуулаад ярилцлага авах гэж байгаагаа хэлтэл “Би ямар хувь хүн гэдгээрээ авсан биш, шагналын тухай яриад яахав. Харин юу хийдэг, өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ярилцъя” гэсэн юм. Тийм ч учир энэ асуудлаар Засгийн газрыг төлөөлөн ажилладаг тусгай элч бид хоёрын яриа дэлхий нийтийн өмнө тулгараад буй Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн дор өрнөлөө.
    Монгол улсын Засгийн газрын тусгай элч Д.Дагвадорж гэдэг хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлжээ. Түүнийг шагнал авсан тухай дуулаад ярилцлага авах гэж байгаагаа хэлтэл “Би ямар хувь хүн гэдгээрээ авсан биш, шагналын тухай яриад яахав. Харин юу хийдэг, өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар ярилцъя” гэсэн юм. Тийм ч учир энэ асуудлаар Засгийн газрыг төлөөлөн ажилладаг тусгай элч бид хоёрын яриа дэлхий нийтийн өмнө тулгараад буй Уур амьсгалын өөрчлөлт сэдвийн дор өрнөлөө.

-Танд баяр хүргэе. Энэ шагналыг авахад хийсэн бүтээсэн ажил их байгаа байх. Та өөрийгөө товч танилцахгүй юу?
-Баярлалаа. Би гуч гаруй жил байгаль орчны салбарт уур амьсгалын өөрчлөлтийн талаар дагнан ажиллаж байна. Ерөнхийлөгчөөс шагнал авахад энэ асуудлыг судалгаа шинжилгээний түвшнээс төр засгийн бодлогод хүргэсэн гэдгийг маань онцолсон юм билээ. БОАЖЯ-нд ажиллахаас өмнө Ус цаг уурын хүрээлэнд ажиллаж байсан. Тэр үеэс уур амьсгалын өөрчлөлт Монголд яаж нөлөөлж байгааг судлах ажилд оролцож байлаа. 2006 оны үед байгаль орчны яаманд ирж, асуудал хариуцсан тусгай элчээр ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш УИХ-аар уур амьсгалын өөрчлөлтийн стратегийг боловсруулж батлуулсан, Засгийн газар хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлаад байна. Нэлээд өргөн хүрээтэй, олныг хамарсан хөтөлбөр баталчихлаа.

-Манай улс энэ хөтөлбөрийн хүрээнд эсвэл түүнээс өмнө ямар хэлбэрээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байна вэ?

-Одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлыг хөнддөг төрийн өндөрлөгүүдийн нэг. Энэ хичээлийн жилийн анхны хичээлийг улс орон даяар заасан шүү дээ. Тэгэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар лекц уншиж байсан. Олон улсын түвшинд ч гэсэн манай ерөнхийлөгч энэ асуудлын хувьд нэлээд нэр хүнд сайтай.

   Улсын хэмжээнд бид ямар бодлого баримталж байна вэ гэхээр түрүүн хэлдэг хөтөлбөр батлагдлаа. Үүнд уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд чиглэсэн гол гол асуудлыг зорилттой тусгаад байна. Эхлээд энэ асуудал маань уур амьсгалд ямар өөрчлөлт оруулах вэ. Дараа нь  улс орны эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч зэрэг асуудалд яаж нөлөөлөх тухай. Гуравдугаарт үүнд яаж дасан зохицох вэ гэдэг асуудлыг оруулсан байгаа.

-Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төлөвлөгөө хөтөлбөр боловсрууллаа. Ерөнхий аргачлал нь ямар байх бол?

-Олон улсад хоёр үндсэн зүйл яригддаг юм. Нэгдүгээрт уур амьсгалын өөрчлөлтийг нэмэгдүүлээд байгаа хүлэмжийн хийг хэрхэн сааруулах, багасгах асуудал. Энэ бол шинэ, нарийн технологи, үйлдвэрлэлтэй холбоотой зүйл юм. Улс орнууд агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулж байна. Гэхдээ гол нь аж үйлдвэржсэн, хөгжиж байгаа Энэтхэг, Мексик, Өмнөд Африк зэрэг улс агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийд жинтэй нэмэр оруулагч юм. Хоёрдугаарт арга хэмжээ авсан ч гэлээ тодорхой хугацаанд уур амьсгалын өөрчлөлт үргэлжилсээр л байна. Тэгэхээр ойрын 30, 40 магадгүй 100-н жил үргэлжлэхэд дасан зохицож амьдрах шаардлагатай. Ялангуяа манай улс шиг буурай, эмзэг орнуудын хувьд дасан зохицох асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой. Энэ чиглэлээр манай үндэсний хөтөлбөрт том том зорилтууд дэвшүүлээд байгаа.

-Уур амьсгалын өөрчлөлтүүд ямар ямар салбарт, яаж нөлөө үзүүлэх бол? Хөтөлбөрт яаж тусгасан бэ?

-Нэгдүгээрт байгалийн нөөц, байгалийн тогтолцоонд яаж нөлөөлж байгааг харъя. Монголын нутаг дэвсгэрийн 60 хувь нь мөнх цэвдэгтэй. Эдгээр нь хайлаад эхэллээ. Хэдийгээр мөнх цэвдэг муу гэдэг ч хөрсний чийгийг тааруулж байдаг зүйл. Хэрэв хайлаад алга болчихвол хөрсний чийгийн асуудал гарч ирэх юм. Чийг гэдэг нь ургамал, газар тариалан, мал аж ахуй, цаашлаад эдийн засагтай холбогдоно. Нөгөө талаар баруун зүгийн өндөр уулсын мөнх цас хайлж, мөсөн гол багасч байна. Мөн ой мод багасна. Бас эдийн засгийн хувьд мал аж ахуйгаар дамжин асуудал үүсэх эрсдэлтэй. Жишээ нь өвөл хүйтэнд зуд болдог, зун ган гачиг болж идэх өвсгүй болох жишээтэй. Үүнээс гадна манай улс усалгаагүй газар тариалантай орон. Ингэж үргэлжилсээр нийгэмтэй шууд холбоотой асуудал үүснэ. Захын жишээ гэхэд хүмүүсийн эрүүл мэндээр илэрнэ. Сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс, цус харвалтын тохиолдол хэт халалтаас үүдээд маш их нэмэгдлээ. Бас халуун бүс нутагт гардаг халдварт өвчнүүд ч монголчуудын дунд дэлгэрээд байна.

   Байгалийн гэдэг үүднээс хөтөлбөрт тусгаснаар эхлээд БОАЖЯ үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Дараа нь эдийн засаг, нийгэм, батлан хамгаалах гээд бүх салбар яам, төрийн байгууллага оролцохыг хөтөлбөрт тусгасан юм.

-Хөтөлбөрт дээрх байгууллагуудыг хамруулна гэж байна. Яаж оролцуулах вэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэлтийн төлөвлөгөөнд тэр бүгдийг тусгасан байгаа. Зам харилцааны яам хэрхэн ажиллах, ЭБЭХЯ ямар ажил хийх, хөдөө аж ахуйн удирдах байгууллага хэрхэн ажиллах зэргийг зааж өгсөн.

   Хөтөлбөр бол хоёр үндсэн үе шаттай хэрэгжинэ. 2011-2016 он хүртэл эхний шат. Дараагийнх нь 2016-2021 он хүртэл. Үүнийгээ бид улс орны хөгжлийн бодлого, салбарын бодлого хөтөлбөртэй мөн нийцүүлж баталсан.

-Уур амьсгалын өөрчлөлтөд манай улс хөтөлбөр баталж, тэмцэж байгаа юм байна. Олон улсын түвшинд энэ асуудлыг чухлаар хөнддөг байх?
-Тийм ээ, хамгийн сүүлд гэхэд 2011 оны 12 дугаар сард Өмнөд Африкт НҮБ-ын бага хурал болсон. Өмнө нь Мексикт, тэрний урьд жил Копенгагенд гэх зэргээр хамгийн сүүлийнх нь 13 дахь уулзалт байлаа. Дэлхий нийтийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц том асуудал болоод байгаа учраас НҮБ-ын зүгээс ч анхаарал хандуулаад байгаа. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн анх НҮБ-ын удирдлагад гарахдаа энэ асуудлыг онцлон авч үзэж, тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан. Манайх ч бас уг асуудалтай тэмцдэг улсын хувьд 2009 онд Бан Ги Мүн Монголд хийсэн айлчлалынхаа үеэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар удирдлагуудтай уулзаж байлаа. НҮБ-ын нарийн бичгийн дарга өөрөө манай улсад ирээд, төр засгийн байгууллага, судалгаа шинжилгээний газруудад зориулж лекц уншсан. Энэ нь өөрөө их том үйл явдал л даа. Иймэрхүү байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улс, Монголын түвшинд ч тэмцэж байна.

-Олон улсад гэрээ хэлэлцээрийн түвшинд өөр өөртөө үүрэг хүлээдэг гэж байсан.
-1994 онд батлагдсан Киотогийн протокол гэж байгаа. Энэ бол хүлэмжийн хийг ихээр ялгаруулж байгаа өндөр хөгжилтэй орнууд хийн ялгаруулалтаа бууруулах үүрэг хүлээдэг гэрээ. Гэхдээ тэнд зөвхөн өндөр хөгжилтэй улс гэж заасан учраас хангалтгүй цөөхөн 30 гаруйхан улс багтдаг. Харин түрүүн хэлсэн хөгжиж байгаа орнууд үүрэг хүлээхээргүй байгаа юм. Тийм болохоор өнгөрсөн оны НҮБ-ын бага хурлаар ярьсан гол зүйл нь Киотогийн протоколд зөвхөн өндөр хөгжилтэй улсууд хамрагдаад хүлэмжийн хийн ялгаралт багасахгүй нь ээ. Тийм болохоор болж өгвөл бүх улс хүлэмжийн хийгээ багасгах үүрэг хүлээх хэрэгтэй. Тийм болохоор уг протоколыг шинэчилж, бүх улсыг хамруулахуйц олон улсын гэрээ баримт бичиг боловсруулах ажлын хэсэг гарсан.

-Хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлж байгаа Хятад, Энэтхэг, Америк, Өмнөд Африк зэрэг улсыг харахад хүн ам ихтэй орнууд байна. Гол шалтгаан нь хүн амтай холбоотой юу?

-Гол нь аж үйлдвэр л байгаа юм. Эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр төдий хэмжээний эрчим хүч шаардлагатай. Тэр цахилгааныг гаргахын тулд хүлэмжийн хий ялгаруулаад байгаа юм. Зарим үйлдвэрлэлийн процесс ч гэсэн хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг. Жишээлбэл, цементийн үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэрлэл гэх мэт.

-Ямар улс хүлэмжийн хий ялгаруулалтаар тэргүүлж байна? Аль улс илүү хий “нэмэрлэж” байна вэ?

-2008-2009 оны үед дэлхий нийтийн хүлэмжийн хий 20 гаруй хувийг АНУ дангаараа гаргаж байсан. Хятад улс дараа нь буюу 10 гаруй хувийг ялгаруулдаг байлаа. Харин өнөөдөр БНХАУ хамгийн их, дараа нь АНУ орж байгаа. Гэтэл дэлхийн хүлэмжийн хийн 40 орчим хувийг гаргадаг энэ хоёр улс Киотогийн гэрээнд нэгдэж, үүрэг хүлээгээгүй байдаг. Тэгэхээр Япон улсаас анхааруулж буй зүйл нь дэлхийн улс орнууд бүгд хамрагдахгүй юм бол хүлэмжийн хийн эсрэг энэ тэмцэл ямар ч утгагүй болно гэсэн. Тийм учир хөгжиж байгаа орнуудаас, АНУ, БНХАУ-тай хамт гэрээнд үүрэг хүлээлгэх ёстой гэж үзэж байна. ОХУ, Энэтхэг, Бразил, Мексик, Өмнөд Африк зэрэг улсууд хүлэмжийн хий ялгаруулалтаар нэлээд дээгүүр ордог.

-Хүлэмжийн хий гэж яг ямар хийг хэлээд байгаа юм бол?

Ер нь хүлэмжийн хий гэдэг маань дэлхийд нэмэлт дулаарлыг үүсгэж байгаа цөөхөн хэдэн хийнүүд юм. Агаар мандалд жижигхээн хольцтой байдаг ч гэлээ уур амьсгалыг тодорхойлж байдаг. Хүлэмжийн хий бол агаар мандалд зуу зуун жилийн турш тогтож, хуримтлагддаг. Тэгэхээр одоогоос 100 жилийн өмнө үүссэн хүлэмжийн хий одоо агаарт байсаар байна гэсэн үг. Нэгэнт олон жил хуримтлагдаж байгаа учир уур амьсгалын өөрчлөлт алгуурхан байхаасаа илүү огцом маягтай болж байна. Аяганд ус хийгээд л байвал дүүрэхээрээ хальж асгарна аа даа. Яг түүн шиг 100 жил хуримталсан хүлэмжийн хий уур амьсгалыг өөрчлөөд байгаа юм.

-Уур амьсгалын өөрчлөлт гэхээр дэлхийн дулаарал гэсэн үг үү?

-Тийм нийтлэг ойлголт бий. Температурын нэмэгдэл буюу дулааны горим өөрчлөгдөхөөр бусад үзүүлэлт шууд өөрчлөгддөг. Жишээлбэл хур тунадасны хэмжээ, үргэлжлэх хугацаа, агаар дахь чийгийн агууламж гэх мэт. Хуучин нэлээн удаан хугацаанд зүсэр бороо ордог байсан бол богинохон хугацаанд маш хүчтэй аадар бороо орох жишээтэй. Дулаарна гэдэг нь нэг талаар шууд халаад явна гэсэн үг биш, эсрэгээрээ маш их хүйтэрч болно. Үер ус, газар хөдлөлт, хар салхины гамшиг болдог давтамж нь илүү ойр ойрхон болж байгаа юм. Нөгөө талаар илүү хүчтэй болдог.

-Таны сая хэлсэн жишээнүүдийг одоо ч тэр, өнгөрсөн зуны бороо ч тэр харуулж байсан. Богино хугацааны хүчтэй бороо, тэгээд үерлэдэг байдал. Одоо өвлийн хүйтэн ес эхэлчихээд байгаа ч дулаавтар байгаа нь бас нэг жишээ мөн үү?
-Одоо ч яахав, өвөл эхэлж байна. Хүйтрэх, дулаарах, хүйтрэх, эргээд халуун болох гээд байгалийн хандлага байна л даа. Гэхдээ алсуураа дулаараад байгаа нь үнэн. 1970, 80-аад оны үед өвөлдөө бараг л малгайгаа бүчилж явахгүй бол болмооргүй хүйтэн байлаа. Гэтэл одоо ямар байна. 2000 оны зун байх аа, гурван долоо хоногийн турш маш их халж байсан. Тэр явдал удахгүй давтагдана, тэгэхдээ илүү хүчтэй, удаан үргэлжлэх нөхцөл бүрдэж байгаа л гэсэн үг.

-Гамшгийн тоо нэмэгдээд байгааг хүмүүс сүүлийн үед мэдээлэлтэй байх болсноор тэгэж санагдаж байгаагаас биш өмнө нь ч гэсэн хаа сайгүй гамшиг болж л байсан гэж хэлдэг?
-Тийм зүйл ярьдаг. Үнэн ч байх. Гэхдээ л дэлхийн дулааралтай холбоотойгоор маш олон асуудал үүсч, гамшиг нүүрлэсээр л байгаа. Урьд нь гардаг байсан тоо, давтамж, хор хөнөөл, хүч, үргэлжлэх хугацаа гээд бүх  үзүүлэлт өөрчлөгдөж байна.

-Дэлхийн дулаарлын эсрэг ухуулга материалд тавин жилийн дараа бидний дэлхий ийм болно гэж баримтуудыг ярьдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн цогц асуудлын хүрээнд тэдэн жилдээ ийм болох эрсдэлтэй гэх тооцоолол хэр байдаг бол?
-Байлгүй яахав. Зөвхөн өнөөдрөө харсан асуудал биш, цаашид яах вэ гэж хардаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад уур амьсгалын судалгааны аргууд хэрэглэж, судалдаг газрууд бий. Математик загварыг үндэслээд 2050, 2070, 2100 онд яах вэ гэдгийг судалж байна. Гэхдээ ганц хувилбар биш олон өөр өөр хувилбартайгаар тооцдог. Өнөөдрийнхөөрөө байвал хэдэн жилийн дараа юу болох, хүлэмжийн хийг 10 жилдээ багасгавал ямар үр дүн гарах, 2050 онд тэд дахин бууруулахад уур амьсгал яаж өөрчлөгдөх гэх мэтчилэн. Тэр хүлэмжийн хий яаж хуримтлагдахыг тооцохын тулд хүн амын тоо, тэдний хүнс тэжээл, хэрэглээний үйлдвэрлэл зэргийг харгалзан тооцоолдог.

   Бас дэлхийн улс орнуудын судалгааг нэгтгэдэг нэгдсэн байгууллага ч бий. Үүнийг улс орны Засгийн газруудын хоорондын хамтын ажиллагааны байгууллага хариуцдаг. Таваас зургаан жилийн зайтай дүгнэлт гаргаад, 1988 оноос хойш ажиллаж ирсэн. Өнөөдрийг хүртэл дөрвөн илтгэл гаргаж, дэлхийн өөрчлөлтийг судалж байна. Хамгийн сүүлд гарсан илтгэл нь “Нобелын шагнал” хүртэж байсан юм.

-Тэдгээр судалгаанаас ямар арга хэмжээ, зорилго зорилтыг голлон сануулж байх юм?

-Ойрын жилүүдэд байгалийн гамшиг, өөрчлөлтөөс үүдэлтэй үзэгдэл огцом нэмэгдэж байгаа. Тийм болохоор дэлхийн дулаарлын өөрчлөлтийг хоёр хэмээс хэтрүүлэхгүй байхыг 2009 оны уулзалтаар анхааруулсан. Тэгэхээр хоёр хэм хүргэхгүйн тулд улс бүр, хүн бүр арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл хоёр хэм гэдэг чинь бас хэтэрхий өндөр байна, 1.5 хэм болгож хязгаарлах хэрэгтэй гэх нь ч бий. Энэ заалтаар чинь арлын улс орнууд үгүй болчихож мэднэ, яаралтай арга хэмжээ ав гэж хэлдэг юм.

-Дээр та судалгаа, тооцооллын олон хувилбар байгаа гэсэн шүү дээ. Тэдгээрээс хамгийн муугаар тооцоход хэдэн жилийн дараа хоёр хэм хэтрэх гээд байна вэ?
-Ер нь бол энэ чигээрээ явбал дэлхийн уур амьсгал 3-5 хэм дулаарах магадлалтай. Баримжаа өгөхийн тулд 1900-2000 он хүртэлх зуун жилд дэлхийн уур амьсгал 0.74 хэмээр дулаарсан байгааг харж болно. Ийм богино хугацаанд бараг нэг хэмээр нэмэгдэж байгаа нь маш ноцтой асуудал. Харамсалтай нь цаашид энэ нь буурах, эсвэл тогтворжихгүй улам нэмэгдээд байгаа юм. Ер нь дулаарал эх газруудад их явагдаж байгаагийн шалтгаан нь далайн ус өөрөө дулааныг шингээгч байдагтай холбоотой. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үүднээс 2050 он гэхэд дэлхийн улс орнууд агаар мандалд гаргаж буй хүлэмжийн хийг 50 хувиар бууруулах үүрэгтэй. Энэ нь маш зоригтой, хүнд алхам юм л даа. Хэдий хүлэмжийн хийг буурууллаа ч өмнөх 100 жилд хуримтлагдсан хүлэмжийн хий агаарт байж л байх учир гамшиг ч бас шууд зогсохгүй юм.

Одоо бид хугацаа ерөөсөө алдаж болохгүй цаг үед ирчихлээ. Ялангуяа хүний үйл ажиллагаанаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн 90 хувь нь шалтгаалж байгаа энэ үед. Өнөөдөр 100 төгрөгөөр хийх байсан ажил маргааш 1000 төгрөгийн ханштай болчихоод байна. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж, хохирч байгаа улс бол ядуу, буурай орнууд юм. Яагаад гэвэл тэд хоол хүнс, орон гэрийн асуудал ярихаас биш цаашид ямар технологи авах тухай ярьдаггүй.

-Хүлэмжийн хий ер нь яагаад гарч ирээд байдаг юм бол? Нүүрс шатаахаас өөр ямар үүсвэр байна?

-Олон улсын судалгааны түвшинд таван үндсэн үүсвэрийг нэрлэсэн байдаг. Нэгдүгээрт бол сая хэлдэг нүүрс шатааж эрчим хүч боловсруулдаг байдал. Энэ бол 60-70 хувийг дангаараа эзэлдэг. Хоёрдугаарт аж үйлдвэр буюу химийн үйлдвэрлэлтэй салбар. Гуравдугаарт, авто машин, тээвэрлэлтээс гарч буй утаа. Дөрөвдүгээрт хөдөө аж ахуйн салбар ордог. Үүнд мал аж ахуй, хөдөө аж ахуй хоёулаа нөлөөтэй. Эхлээд малын ялгадасаас метан хий ялгарч байдаг бол нөгөө талаар хивдэг мал метан ялгаруулдаг. Яагаад гэхээр хивдэг мал идсэн зүйлээ дахин зажилж, хивээд өмхийрүүлдэг нь хүлэмжийн хийн бүрэлдэхүүн болдог. Харин газар тариаланд бол газар хагалах үед хөрснөөс карбон ялгаруулж, агаарт гаргадаг учраас хүлэмжийн хийг дэмждэг байх жишээтэй. Тавдугаарт бол хог хаягдал байна. Эдгээрээс хамгийн эхэнд авах арга хэмжээ бол эрчим хүчний салбараас хүлэмжийн хий ялгаруулалтыг багасгах юм.

-Гарах гарц нь тэгээд юу байх вэ?

-Нөгөө л сэргээгдэх эрчим хүч, эсвэл бүрэн шаталттай түлш боловсруулалтын асуудал. Нарны, салхины, газрын дулааны, усны цахилгаан станц байгуулах. Эсвэл бүрэн шаталтат нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах арга хэмжээ байна. Өөр нэг зүйл бол хэрэглээний дүрэм. Эрчим хүчний хэрэглэгч иргэд бид хэрэглээгээ багасгах, эсвэл үр ашиггүй цахилгааныг хэмнэснээр жинтэй хувь нэмэр оруулдаг. Ядаж л лимузин машиныг ганцаараа хэрэглэдэг хүн байлаа гэж бодоход хөдөлгүүр нь маш хүчтэй, хорт утаа их ялгаруулж байдаг. Гэтэл тэр өөр эко машин авч болно. Заримдаа нийтийн тээвэрт суухыг ч зөвлөдөг. Нөгөө талаас хүлэмжийн хийг шингээгч ногоон ургамлыг маш ихээр тарих, суулгах. Ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр хүчилтөрөгч их ялгарна шүү дээ.

Ярилцсан Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Nomin (101.115.173.129)
    Мэдээлэл сайтай сайхан ярилцлага байна.
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
  • Бат-оргил (124.158.75.10)
    Давгаа ахыг шгнал авсан гэж мэдээгүү шд Баяр хүргэе Дагваа ах аа Таныг хүндэлж явдаг шүү
    2012 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК