Энэ сарын 5-нд Өвөрмонголын Шилийнгол аймгийн баруун Үзэмчин хошуунд нэгэн сонирхолтой музей нээлтээ хийжээ. Тус музейд морь уралдах, бөх барилдах, сур харвах зэрэг эрийн гурван наадмаар гол сэдэв болгосон бүтээлүүд тавигдсан байна. Музейг Шинэ чулуун зэвсгийн үе, Хүннү, Сянби, Мин, Чин улсын түүхэн цаг үеийг харуулж Монгол үндэстний уламжлалт биеийн тамирын хөгжлийн түүхийг харуулахыг зорьж байгуулсан байна.
Т.Хулан