Өчигдөр 22.30 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюу Толгой” ХХК-ийн тэсрэх бодисонд ашигладаг азотын бордоо /есөн тн орчим/ агуулсан сендвичин агуулах шатжээ. Агуулахын гадна долоон тонн орчим азотын бордоо ачсан гурван шланз маркийн автомашин байсан аж. Иймээс тус компанийн зүгээс 1.5 км газарт аюулгүй бүс тогтоон, хүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Өглөө 07.00 цагт агуулах дотор 600 тонн, агуулахын гадна буулгасан байгаа 210 тонн, агуулахаас 20-25 метрийн зайтай таван автомашин дээр нийт 180 тонн азотын бордоо байгаа талаар мэдээлжээ. Иймд 08:30 цагт “Изинис эйрвэйз” компанийн онгоцоор ОБЕГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, УМБГ-ын мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Оюутолгой руу нисчээ.
Б.Чимэг