Өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн цагдаагийн хэлтэст машин эвдэрлээ тусламж үзүүлнэ гэх дуудлага иржээ.
Өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн цагдаагийн хэлтэст машин эвдэрлээ тусламж үзүүлнэ гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус аймгийн Лүн сумын нутаг, “Дайчин хайрхан” гэдэг газар “29-58 УБЦ” улсын дугаартай “Тоёото истима” маркийн суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч орсон байжээ. Мөсөнд цөмөрч орсон машиныг хүнд даацын болон өргөгч автомашин дайчлан гаргасан байна. Одоогоор голын усны түвшин 60 см, мөсний зузаан 15 см байгаа аж.
Б.Чимэг