Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси тоглолт бүртээ өөрийгөө
бүрэн дайчилж, иртэй зоригтой тоглодгоороо хөлбөмбөг сонирхогчдын талархлыг
хүлээсэн билээ. Гэвч заримдаа ялагдах, харамсах үе гардаг. Испанийн цомын шигшээ
тоглолтод Мадридын "Реал"-д хожигдсоны дараа түүний уйлж буй нэгэн зургийг
саяхан гадны хэвлэлүүд нийтэлж эхэлсэн байна.