Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст “Манай охиныг хүмүүс барьцаалчихлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн харьяат 17 настай О гэх охин Сүхбаатар дүүргийн IX хороонд оршин суух ангийнхаа хүүхдийнд хонохын тулд барьцаалагдсан гэж худлаа хэлсэн байжээ. Тэрээр утсаар эцэг эхдээ “Нэгдүгээр сарын 6-ны 18.00 цагийн орчимд намайг 100 айлын буудлын орчимд явж байхад намайг хоёр залуу амыг минь таглан хүчээр машиндаа чихэж суулган нүдийг маань боож, хаана байгаа нь үл мэдэгдэх нэг амбаарт авчраад цоожилчихлоо” гэж хэлсэн аж.
Б.Чимэг