УИХ-ын гишүүд өөрсдийн твиттер хуудсаар дамжуулан шатахууны үнийн
өсөлт, долларын ханшийн талаарх мэдээллийг хүргэсээр байна. Ардчилсан
намын бүлэг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ЭБЭХ-ний дэд сайд
Б.Ариунсан, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарыг дуудан бүлгийн
хурлаараа тайлбар авч байгаа гэж Д.Ганхуяг гишүүн мэдээлэв.

УИХ-ын гишүүд өөрсдийн твиттер хуудсаар дамжуулан шатахууны үнийн өсөлт, долларын ханшийн талаарх мэдээллийг хүргэсээр байна. Ардчилсан намын бүлэг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарыг дуудан бүлгийн хурлаараа тайлбар авч байгаа гэж Д.Ганхуяг гишүүн мэдээлэв. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Монгол банкинд долларын хангалттай нөөц бий. Гэтэл тэд төгрөгний уналтыг зүгээр л хараад суугаад байх юм” гэж хэлжээ. Харин УИХ-ын гишүүн З.Энхболд “Эрдэс баялаг эрчим хүчний яамныхан Оросоос авдаг импортын үнэ сүүлийн зургаан сард хэвээрээ байгаа. Зөвхөн долларын ханшаас болоод өсчихлөө гэнэ ээ” хэмээв. Үүний хариуд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Дотооддоо нефть боловсруулах ганцхан арга байгаа. Түүнийг Сайншандын төсөл дээр бид оруулаад, ТЭЗҮ хийсэн” гэхчлэн “жиргэж” байна.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn