Жүжигчин
Леонардо шинэхэн найз бүсгүй Эрин Хийтертоноо ээжтэйгээ танилцуулжээ.
Викториа Секретийн нүүр царай болсон 37 настай загвар өмсөгч бүсгүй
өнгөрсөн сараас эхлэн Ди Каприотой болзож эхэлсэн бөгөөд хосууд дотно
харьцаатай болсноо олноо мэдэгдээд байсан билэ

Жүжигчин Леонардо шинэхэн найз бүсгүй Эрин Хийтертоноо ээжтэйгээ танилцуулжээ. Викториа Секретийн нүүр царай болсон 37 настай загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн сараас эхлэн Ди Каприотой болзож эхэлсэн бөгөөд хосууд дотно харьцаатай болсноо олноо мэдэгдээд байсан билээ. Тэрээр хайртай бүсгүйгээ энэ зул сарын баяраар ээжтэйгээ албан ёсоор танилцуулсан байна. Шинэ жилийн өмнөх өдөр тэд “Four Seasons” зочид буудалд үдийн зоог барьжээ. Тэдний уулзалт сайхан болсон бөгөөд ээж, найз бүсгүй хоёр нь нүүрэндээ мишээл тодруулан их л аз жаргалтай харагдсан тухай “Пэйж 6” сэтгүүл шинэхэн дугаартаа онцлон бичсэн байна. Жүжигчин Блэйк Лайвлитай таван сар хамтын амьдрал зохиож байсан Леонардо олон гоо бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан хэдий ч, энэ удаад хайр дурлалныхаа эзнээр Викториа Секретийн нүүр царай, загвар өмсөгч бүсгүйг сонгожээ.
Т.Энхэлээ