Аймаг сумдын эмнэлэг, спортын байгууллага, дүүрэг, клиникийн
эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд зэрэг газруудад өнөөдөр автомашин
гардуулна. Эрүүл мэндийн яамны байранд 15 цагт машин гардуулах ажиллагаа
болох юм. Салбарын сайд С.Ламбаа тус арга хэмжээнд оролцож, автомашины
түлхүүрийг гардуулан өгөх юм байна.
Аймаг сумдын эмнэлэг, спортын байгууллага, дүүрэг, клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд зэрэг газруудад өнөөдөр автомашин гардуулна. Эрүүл мэндийн яамны байранд 15 цагт машин гардуулах ажиллагаа болох юм. Салбарын сайд С.Ламбаа тус арга хэмжээнд оролцож, автомашины түлхүүрийг гардуулан өгөх юм байна. Нийт 29 ширхэг шинэ УАЗ машиныг олгох аж.
Сайдын тушаалын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх аймгийн Эрүүл мэндийн төв, зарим сумын ЭМТ, спортын байгууллага, зарим клиникийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийг нэг тэрбум 300 сая төгрөгийн өртгөөр машинтай болгох ёстой. Үүнд УАЗ, Hyundai, H-1 Starex, Toyota Haise, Toyota Probox маркын 66 машин олгож байгаа юм. Өнөөдрийн 29 УАЗ машин тус бүрдээ 18.3 сая төгрөгийн өртөгтэй гэнэ.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn