Засгийн газраас гарахаа зарлаад дөрөв хонож буй АН-ын УИХ дахь бүлэг
Монгол банкны ерөнхийлөгч, Газрын тосны газрын даргыг ажлаас нь
чөлөөлөхөөр шийджээ. Тус намын бүлэг өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгч
Л.Пүрэвдорж, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нараас өнөөдөр
үүсээд байгаа асуудлаар ярилцсан юм.

Засгийн газраас гарахаа зарлаад дөрөв хонож буй АН-ын УИХ дахь бүлэг Монгол банкны ерөнхийлөгч, Газрын тосны газрын даргыг ажлаас нь чөлөөлөхөөр шийджээ. Тус намын бүлэг өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нараас өнөөдөр үүсээд байгаа асуудлаар ярилцсан юм. Энэ үеэр шатахууны үнийн өсөлт, долларын ханшийн өсөлт зэрэгтэй холбогдуулсан асуудлаар тодруулга авч, хангалтгүй хариулт авч байлаа. Тухайлбал, газрын тосны үнэ долларын ханшаас болж өссөн гэж байсан юм.
Энэ мэдээллийг АН-ын гишүүн Д.Ганхуяг мэдэгдсэн бөгөөд бүлгийн хуралдааны шийдвэрийг УИХ-ын чуулганаар эцэслэн батлах ёстой.
Б.Ганбилэг
ganbileg@24tsag.mn