Хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй гэмтэл өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. ГССҮТ-ийн хүлээн авах тасагт гараа тасдуулсан хүн ирлээ гэсэн мэдээллийг шалгахад, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “New West” ХХК-ийн ноос угаах цехийн машинд тус компанийн ажилчин Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 25 настай эмэгтэй О нь өөрийн өмсч байсан цамцаа угааж байгаад баруун гарын таван хуруугаа тасалж гэмтээсэн байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг