Хятадын Нанжин хотын банкнаас 280 мянган юань (44,3 мянган доллар)
аваад гарах гэж байсан хүнийг буудаж хөнөөгөөд мөнгийг нь авч зугатсан
этгээдийг хайж олоход цагдаагийн 13 мянган ажилтныг дайчилжээ. Уг хэрэгт
сэжиглэгдэж буй Жэнь Кайгуй нь 2004 оноос хойш долоон хүнийг хөнөөж,
хоёр хүнийг шархдуулсан гэнэ.

Хятадын Нанжин хотын банкнаас 280 мянган юань (44,3 мянган доллар) аваад гарах гэж байсан хүнийг буудаж хөнөөгөөд мөнгийг нь авч зугатсан этгээдийг хайж олоход цагдаагийн 13 мянган ажилтныг дайчилжээ. Уг хэрэгт сэжиглэгдэж буй Жэнь Кайгуй нь 2004 оноос хойш долоон хүнийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулсан гэнэ. Түүний талаар мэдээлэл өгсөн хүнд цагдаагийнхан 100 мянган юань өгөхөөр амлаад байна. Нанжин хотын эрх баригчид нийтийн тээвэр, усан буудал, интернэт кафе, зочид буудлуудад цагдаагийн хүч нэмэг,дүүлсэн эргүүл гаргаж хотод орж гарах замыг нарийн хянаж байгаа ажээ.