Өнгөрсөн хоногт Нийслэлийн онцгой байдлын газар гал түймрийн 13 дуудлагыг хүлээн авч, гарсан галын тархалтыг зогсоосон байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд байшин шатлаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад 8х12 метрийн хэмжээтэй гурван давхар байшингийн гал тогооны өрөө, тааз, дээврийн хэсэг шатаж байсан аж. Аврах, гал унтраах 63 дугаар дугаар ангийн тасгийг гаргахад гал тархсан байсан тул Аврах гал унтраах аравдугаар ангийн нэгдүгээр тасгийг гэрэл холбооны автомашины хамт мөн Аврах гал унтраах 14 дүгээр ангийг нэмэлтээр гаргасан байна. Уг галыг зогсоосноор иргэдийн 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Б.Чимэг