АНУ-ын “Бостон балет” театрын гоцлол бүжигчин, МУГЖ, Д.Алтанхуяг өнгөрсөн Пүрэв гаригт Монголд ирсэн билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард
ирэхдээ “Монголын балетын хөгжил сан”-г байгуулж, Монголд анх удаа олон улсын
балетын фестивалийг амжилттай зохион байгуулсан юм. Харин энэ удаа балетчин Д.Алтанхуяг Английн хатан хааны
“Рояал” театрын гоцлол бүжигчин Тамара Рохог Монголд урьсан бөгөөд тэд хамтдаа
А.Аданы “Жизель” балетад бүжих юм. Шинэ тоглолтынхоо талаар Д.Алтанхуяг маргааш “Чингис” зочид буудалд 13,00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Т.Хулан