АНУ-ын хамгийн өндөр цалинтай компанийн захирлаар “Apple”-ын удирдагч
Тим Күүк тодров. Стив Жобсын дараа “Apple” компанийг удирдах болсон
Т.Күүкийн цалин, урамшуулал өнгөрсөн онд 900 мянга гаруй доллар байсан
бол наймдугаар сард шагналт цалингийн урьдчилгаа хэлбэрээр авсан
хувьцааных нь зах зээлийн үнэлгээ 376 сая доллар болсон гэдгийг
“Associated Press” агентлагийн шинжээчид тооцоолон гаргасан байна. Гэрээ
ёсоор эдгээр үнэт цаасны тэн хагас нь 2016, үлдсэн нь 2021 онд түүний
эзэмшилд шилжих ажээ.
АНУ-ын хамгийн өндөр цалинтай компанийн захирлаар “Apple”-ын удирдагч Тим Күүк тодров. Стив Жобсын дараа “Apple” компанийг удирдах болсон Т.Күүкийн цалин, урамшуулал өнгөрсөн онд 900 мянга гаруй доллар байсан бол наймдугаар сард шагналт цалингийн урьдчилгаа хэлбэрээр авсан хувьцааных нь зах зээлийн үнэлгээ 376 сая доллар болсон гэдгийг “Associated Press” агентлагийн шинжээчид тооцоолон гаргасан байна. Гэрээ ёсоор эдгээр үнэт цаасны тэн хагас нь 2016, үлдсэн нь 2021 онд түүний эзэмшилд шилжих ажээ.

Өнгөрсөн аравдугаар сард 56 настайдаа нас барсан Стив Жобс “Apple” компанийн захирлын хувьд бэлгэдлийн чанартайгаар жилийн нэг долларын цалин авдаг байсан бол компанийнхаа хувь нийлүүлэгчийн хувьд 5.5 сая хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээрийн зах зээлийн үнэлгээ нь 2.3 тэрбум доллар болоод байна.