Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид өнгөрсөн долоо хоногийн дотор 322 суннит шашинтуудыг хөнөөсний 50 нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна гэж Иракийн Засгийн газраас мэдээлэв. Иракийн Аль-Бу Нимр омгийн 75 хүнийг Хадита хотын ойролцоо буудаж хороосон гэж нутгийн иргэд ярьж байна. Иракийн баруун зүгийн Анбар мужийн Аль-Бу Нимр омгийнхон хэт даврагчдын эсрэг тууштай тэмцэж байсан юм. Гэвч тэднийг цаазлан хороож эхэлсний дараа түлш, зэр зэвсгээр гачигдаж хүчин мөхөсдөж эхэллээ.
Иракийн Засгийн газар омгийн эрчүүдэд зэвсэг нийлүүлсэн гэж мэдэгдсэн ч одоо болтол иргэдийн гар дээр очоогүй байна. Энэ хооронд энгийн иргэд амиа алдсаар байгаа ажээ. Өчигдөр гэхэд Анбар мужийн захаас 35 хүний цогцос олджээ.