БНХАУ –ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо өнгөрсөн баасан гарагт шинээр гурван чиглэлийн төмөр зам барихад 40 тэрбум ам.доллар зарцуулах төслийг баталсан байна. Уг төслийн хүрээнд 1.8 мянган км төмөр замыг манай улсын хилээс холгүй орших Өвөрмонголын өөртөө засах орны Ордос мужийн Цянси мужийн Циань хоттой холбох аж. Урд хөрш энэ төмөр замаар аж үйлдвэр өндөр хөгжсөн өмнөд мужуудаа нүүрс, зэс болон бусад түүхий эдээр хангах зорилготой юм.





















































