Литва нь энергийн ундааны хэрэглээг хорьсон дэлхийн анхны улс боллоо. Тус улсад энергийн ундааг борлуулвал 400 лита буюу 144 ам.доллар, худалдан авсан тохиолдолд 200 лита буюу 72 ам.долларын торгууль төлөх юм. Энэхүү хязгаарлалт нь 150 миллграммаас дээш савлагаатай, каффейны найрлагатай ундаанд мөрдөгдөх ажээ. Литваны Эрүүл мэндийн яамны судалгаагаар энергийн ундаа нь донтолтонд ноцтой нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Энэ нь яваандаа өсвөр насны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээг ихэсгэх шалтгаан болох гэнэ. Сургуулийн насны хүүхдүүдийн 10-аас дээш хувь нь энерийн ундааг хэрэглэж байгаа нь эрсдэлтэй тоо юм байна.
2013 онд Европын хүнсний аюулгүй байдлын нийгэмлэг өсвөр насны хүүхдүүдийн 68 хувь нь энергийн ундаа хэрэглэдэг гэсэн тооцооллыг гаргажээ.






















































