Турк оюутнууд өнгөрсөн оны аравдугаар сард хаагдсан твиттер сүлжээг нээхийг хүсч, ерөнхийлөгч Режеп Таийп Эрдагоныг амлалтаа биелүүлэхийг шаардсан байна. Оюутнууд тайван замаар жагссаны дараа ерөнхийлөгч "Твиттерийн тусламжтай улсын нууцын зэрэглэлтэй материал нийтэд цацагдсан. Тиймээс хаасан. Өнөөдрийн байдлаар нээж, оюутнуудын шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Яагаад гэвэл олон нийтийн сүлжээгээр дамжуулж, Иракийн хэт даврагчид өсвөр насны хүүхдүүдийг амиа золиослогч болохыг уриалан дуудаж буй" хэмээн мэдэгджээ.
Гэхдээ олон нийтийн сайтад Эрдоганыг шүүмжилсэн материал нийтлэгдсэний дараа хатуу цензур тавьсан билээ.






















































