Норвегийн гурван найз богино хугацаанд хамгийн олон орноор аялсан гэдэг амжилтаар Геннисийн номонд бүртгэгджээ. Тэд очсон газар бүртээ зургаа авахуулж, интернэтээр хянуулах зарчмаар амжилтын эзэн болсон байна. Найзууд шөнө дундын орчимд Грекээс аяллаа эхэлж, баруун хойд зүгт 18 улсаар аялсан юм.
Ингээд Лихтейнштэний вант улсад ирээд аяллаа зогсоосон бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болоод Италид хүрч чадаагүй ажээ. Энэ хачирхалтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд аялагчид машиндаа хангалттай түлш хийж, хоол унд идэх завгүй давхисан гэнэ. Үүнээс гадна Грек-Болгарын хилийн заагт хэсэг хугацаанд саатсан байна.

Сэтгэгдэл (1)