Украины Донецк, Луганск мужуудад хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид өчигдөр орон нутгийн сонгууль явуулсан билээ. Тэд Крымийн адил Оростой нэгдэх хүсэлтэй байгаа юм. Энэ удаагийн сонгуульд Донецк мужид “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко нийт сонгогчдын 81.11 хувийн саналаар ялалт байгуулсан бол Луганск мужид Игорь Плотницкий ялсан байна. Энэ сонгуулийг Украины эрх баригчид болон Европын холбоо эсэргүүцжээ.






















































