Египетийн прокурорууд ижил хүйстнүүдийн бичлэг хийсэн найман залууг гурван жилээр хорих ялаар шийтгэжээ. Нэг минут үргэлжлэх тус бичлэгт хоорондоо үнсэлцэж, хуримын бөгж солилцож буй эрчүүд гардаг байна. Тэднийг интернэт сайтаар дамжуулан нийгэмд ёс суртахуунгүй байдлыг сурталчилсан гэж буруутгав. Ял авсан залуус өөрсдөө ижил хүйстнүүд биш бөгөөд найзынхаа мөнгөн хуримаар бэлэг барих гэж бичлэг хийсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Египетэд өнөөг хүртэл ижил хүйстнүүдийн харилцааг зохицуулсан хууль байдаггүй. Харин олон нийтийн дунд ичгүүр, сонжуургүй аашилсан хэргээр баривчилж, хорих явдал байнга гардаг ажээ.






















































