Аргентины Буэнос Айрес хотын Хилтон зочид буудалд дэлхийн анхны Барби зочид буудал нээгджээ. Хилтон зочид буудлын сүлжээ болон тоглоом үйлдвэрлэгч Маттел компаниуд 10 гаруй жилийн өмнөөс Барби өрөөтэй болохоор төлөвлөж байсан ажээ. Зочид буудлын 1-р давхарт барбины туфль дэлгэсэн нь үйлчлүүлэгчдийн сэтгэлийг шууд татах зорилготой юм. Мөн өрөөний зохион байгуулалт нь Барби хүүхэлдэйн киноныхтой яг адилхан бөгөөд нэг хоноход 179 долларын үнэтэй гэнэ. Маттел компанийн Барби брэнд 1,3 тэрбум ам.долларын орлоготой ажээ.


























































