Нигерийн Боко Харам бүлэглэлийн толгойлогч Засгийн газрын төлөөлөлтэй хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгджээ. Мөн энэ оны дөрөвдүгээр сард Чибок тосгоноос хулгайлан авч явсан 200 гаруй охидыг Исламын шашинд урвуулж, хүчээр гэрлүүлсэн тухайгаа ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногт хэт даврагчид охидын коран судрын хоёр мөрийг уншиж байгаа бичлэгийг нийтэд цацсан юм. Засгийн газар болон хэт даврагчдын хоорондох яриа хэлэлцээр амжилтгүй болсон гэж Нигерийн үндэсний мэдээллийн төвийн зохицуулагч Майк Омери ярьжээ. Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд талууд гал зогсоох гэрээ байгуулсан ч сөргөлдөөн гарсаар байна.






















































