Украины зүүн бүс нутгийн орон нутгийн онцгой эрхт удирдлагын тогтолцоог цуцлах хуулийг батлаж магадгүй гэж ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэв. Уг асуудлаар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хэлэлцэж, энэ сарын дундуур парламентын чуулганаар ярилцах юм. Зүүн бүсийн онцгой статусыг өөрчилсөнөөр Украины Засгийн газар эрх мэдлийг төвлөрүүлэх бодлого явуулна гэж төлөвлөжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Беларусийн нийслэл Минск хотноо болсон уулзалтаар Киевийн эрх баригчид салан тусгаарлах тэмцэл өрнүүлж буй Донецк, Луханскын босогчидтой гал зогсоох гэрээ байгуулсан билээ. Мөн дайны хоригдлуудыг суллаж, хямралын бүс рүү хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэхээр тохиролцсон ажээ.
Өөрсдийгөө Донецк, Луханскын Бүгд найрамдах улс гэж тунхагласан тус бүс нутагт орон нутгийн сонгууль явуулсан юм. Энэ сонгуулийг Барууныхан Минскийн протоколыг зөрчсөн явдал гэж буруушаав. Тиймээс Украины эрх баригчид энэ сонгуулийг хууль бус гэж үзэн статусыг нь өөрчлөх талаар ярилцаж эхэллээ.
























































Сэтгэгдэл (3)