Хятадын мэргэжилтнүүд нисэгчгүй байлдааны онгоцыг устгах чадалтай өндөр хурдны лазер зэвсгийг амжилттай туршлаа. Энэхүү зэвсэг нь 2 км-ийн зайд байрлах байг 5 секундын дотор устгах чадалтай. Мөн 500 метрийн өндөрт нисч яваа нисэгчгүй байлдааны онгоцыг устгах бөгөөд дуу чимээ багатай ажээ.Хятадын физик, инженерийн академи уг зэвсгээр 30 гаруй нисэгчгүй онгоцыг амжилттай устгасан байна. Энэ нь төвийн бүс нутагт амьдарч буй иргэдийг террорист халдлагаас хамгаалахад онцгой үүрэгтэй гэж судлаачид үзжээ. Үүнээс гадна хямд үнэтэй, хэрэглэхэд хялбар гэнэ. Гэхдээ энэ зэвсгийг буруу зорилгоор ашиглах вий гэж эмээж байгаа учир тусгай зөвшөөрлөөр худалдаалах юм байна.






















































