“Исламын улс” бүлэглэлийн дайчид Сирийн Хомс хотын төв хэсэгт орших Жахар газрын тосны ордыг хяналтандаа авчээ. Хэт даврагчид ордыг эзэлж буй зургаа нийгмийн сайтад байршуулж “Энэ газар Халифын вант улсынх боллоо” гэж бичсэн байна. Мөн Сирийн армийн танк, зэвсэг, хяналтын системийг гартаа оруулжээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хэт даврагчид “Sha’ar” газрын тосны ордыг эзлэх үеэр 30 орчим цэрэг алагдсан гэж Сири дахь хүний эрхийн ажиглагчид мэдээлэв. Өнгөрсөн долдугаар сараас хойш үргэлжилж буй тулаанд Сирийн арми цөөн хэдэн удаа ялалт байгуулжээ. Энэ хооронд хэт даврагчид газрын тосны хууль бус наймаанаас өдөрт 2 сая долларын орлого олж, хүрээгээ тэлсээр байна.