Нигерийн Коги мужийн “Котон Карфе” шоронд үл таних зэвсэгт этгээдүүд нэвтэрч, 144 хоригдлыг суллажээ. Шоронгийн хуягт харуулууд болон зэвсэгт этгээдүүдийн хооронд болсон буудалцааны үеэр нэг хоригдол амь үрэгдсэн байна. Оргосон хоригдлуудын 26 нь ялаа эдэлж байсан бол үлдсэн 118 нь шүүгдэж байжээ. Арми, цагдаагийн албан хаагчдын бие бүрэлдэхүүн хоригдлуудыг зугтсаны дараа хүрч ирсэн гэнэ. Зэвсэгт этгээдүүд хэт даврагч Боко Харам бүлэглэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Өмнө нь 2012 оны хоёрдугаар сард Боко Харамынхан шоронд тэсрэх бөмбөг хаяж, хуягт харуулуудыг нь буудаж унаган 200 гаруй хоригдлыг оргуулж байсан удаатай.




















































