Хятадын зүүн хэсгийн Жиансу мужийн Шужоу хотын алс бөглүү тосгоны сургууль руу сүх, заазуур барьсан этгээд дайрчээ. 32 настай сэжигтэн нэг сурагч охины аминд хүрч, нэг хөвгүүнийг шархдуулсан байна. Өнгөрсөн есдүгээр сард хутгатай этгээд Гуанши мужийн дөрвөн сурагчийг хөнөөсөн юм. Мөн Хубэй мужид ганцхан сарын дотор гурван хүүхэд алагдаж, зургаан хүүхэд шархаджээ. Сүүлийн жилүүдэд Хятадын дунд сургуулиуд халдлагад өртөх болсон нь эрх баригчдын санааг зовоож байгаа ажээ. Ийм аймшигт хэрэг үйлдэж байгаа хүмүүс нийгмээс тусгаарлагдсан сэтгэцийн өвчтнүүд байх нь түгээмэл болохыг цагдаа нар мэдээлэв.



















































