НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Eurovision” тэмцээний ялагч Кончита Вурст буюу сахалтай бүсгүйг хүлээн авч уулзаад “Үлгэр жишээ” одонгоор шагнажээ. Энэхүү одонг урлагаар дамжуулан бусдад үлгэр дуурайлал болж буй уран бүтээлчдэд олгодог юм байна.Кончита шагналаа гардаж авсныхаа дараа “Гадаад төрхийг минь гаж хэмээн гоочлоогүй Бан Ги Мүн танд баярлалаа. Үнэхээр гайхалтай. Энэ одон энгэр дээр минь үргэлж гялалзах болно. Урам хайрласан та бүхэнд баярлалаа” гэж хэлжээ. Тэрбээр төгсгөлд нь дуучин Уитни Хьюстоны “I Will Always Love You” дууг дуулсан байна. Өнгөрсөн жил тус одонгоор дуучин Лейди Гага шагнуулж байжээ.
Харин түүнийг дуулсны дараа Бан Ги Мүн эртнээс Кончита Вурстай танилцахыг хүсэж байснаа илэрхийлээд ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэлд бахархаж явдгаа хэлсэн юм.




















































Сэтгэгдэл (2)