Украины ерөнхийлөгч Петро Порошенко бослого тэмцэл хүчээ авч бус зүүн болон өмнөд хэсгийн хотуудыг хамгаалуулахаар армийн нэмэлт хүчийг илгээжээ. Цэргүүд Мариуполь, Харьков, Бердянск хотуудаас гадна Луганск мужийн хойд хэсгийг хамгаалах юм. Салан тусгаарлагчид Донецк, Луганск мужид орон нутгийн сонгууль явуулсан нь өнгөрсөн есдүгээр сарын 5-нд байгуулсан гал зогсоох гэрээг зөрчсөн явдал гэж Украины эрх баригчид үзэж байна. Тиймээс тус бүс нутгийн онцгой статусыг өөрчлөхөөр яригдаад эхэлжээ. Энэ сонгууль өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш амь үрэгдсэн 4000 иргэний эсрэг тэрслэн боссон хэрэг боллоо гэж Порошенко мэдэгдэв.




















































