
Америкийн эмэгтэй сагсчин Бритни Гринерийг Хятадад автобусанд явж байхад нь хутгатай этгээд дайрч, биеийг нь гэмтээжээ. Гэхдээ шарх нь гүн биш жижиг шалбархай үлдсэн гэж Гринер хэвлэлд ярьсан байна. Гринер нь Америкийн WNBA-н аварга “Phoenix Mercury” багт тоглодог бөгөөд Хятадын багтай өрсөлдөхөөр Шеньянд очсон гэнэ.
Синьхуа агентлагт мэдээлснээр халдлагыг үйлдсэн согтуу этгээд багийн автобусанд найз охиноо хайж орсон аж. Түүнийг хамгаалалтын ажилтнууд тэр дор нь баривчлан цагдаад мэдэгдсэн байна.
Синьхуа агентлагт мэдээлснээр халдлагыг үйлдсэн согтуу этгээд багийн автобусанд найз охиноо хайж орсон аж. Түүнийг хамгаалалтын ажилтнууд тэр дор нь баривчлан цагдаад мэдэгдсэн байна.




















































