“Исламын улс” бүлэглэлийн дайчид хулгайлан авч явсан Язидис үндэстэн болон Христийн шашны эмэгтэйчүүдийг тогтсон үнээр зардаг гэж Иракийн хэвлэлд мэдээлэв. Эмэгтэйчүүдийг 40-170 доллараар зардаг бол бага насны охид 172 доллар буюу 200 мянган ринар хүрдэг гэнэ. Тэднийг Турк, Сири, Персийн булангийн орны иргэд боол болгож авах сонирхолтой байдаг гэж баримтад дурджээ.“Исламын улс” бүлэглэлийн нийтэд дэлгэсэн видео бичлэгээс дайчид охидыг эд бараа мэт худалдаж, хүчирхийлдэг болох нь илэрсэн юм. Хэт даврагчдын бүслэлтэд байгаа Иракийн Мосул хотын оршин суугчид иймэрхүү байдлаар тамлагдан зовж байна.
Эзлэгдсэн газраасаа булаан авсан охид, эмэгтэйчүүдийг дайны олз гэж үздэг эртний уламжлал хэт даврагчдад үйлчилдэг бололтой. Өнгөрсөн есдүгээр сард шашны нэрт 120 судлаач “Исламын улс” бүлэглэлд нээлттэй захидал бичиж, Коран судар, шариатын хуулиар далимдуулан зэрлэг авирлаж байгаа нь ёс зүйд нийцэхгүй гэж буруутгасан юм.




















































Сэтгэгдэл (1)