Английн иргэн Пете Макензи оймс, гутлыг мартаад 50 гаруй жил болж байна. Өдгөө 69 настай тэрээр хуримын өдрөө хүртэл гутал өмсөөгүй гэнэ. Телефон утасны инженер мэргэжилтэй тэрээр “Би гутал өмсөх дургүй. Надад зохидоггүй юм. 16 настай байхдаа оймс, гутлаа тайлаад гүүр давуулаад шидчихсэн” гэж ярьдаг. Пете цасан дундуур хөл нүцгэн явахдаа ханиад хүрч үзээгүй ажээ. Хөдөө нутагтаа шар айрагны паб ажиллуулдаг Пете хөл нүцгэн явах нь эрүүл мэндэд тустай гэдэг итгэдэг байна.























































