АНУ-д өчигдөр эхэлсэн завсрын сонгуулиар Сенатын танхимын гуравны нэг, Төлөөлөгчдийн танхим бүхэлдээ шинэчлэгдэж, 50 муж улсын 36 захирагч солигдох юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүгд найрамдах нам Сенатад зургаан суудал нэмж авахад л танхимыг хяналтаа авах боломж бүрдэх байна. Хэрэв Бүгд найрамдах нам Сенатын танхимд давуу суудал авч чадвал Митч МакКоннелл лидер болж магадгүй байгаа аж. Бүгд найрамдах нам Сенатад давуу болж чадвал АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн хоёр жилд Барак Обамагийн улс төрийн бодлогод тодорхой өөрчлөлт гарах юм.





















































