Эболагийн хөл хорионд орсон Сьерра Леоны хэдэн мянган иргэн хоол хүнсээр дутагдаж эхэллээ. Энд Вирусын тархалтаас сэргийлэхийн тулд хүмүүсийг орон гэрээсээ гарахгүй байхыг шаардан тусламжийн агентлагуудыг нэвтрүүлэхгүй байгаа ажээ. Үүнээс шалтгаалаад дэлгүүр хоршоо үүдээ хааж, малчид, тариаланчид хүнсээ нөөцөлах болжээ.
НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс Сьерра Леоны 450 мянган иргэнд тусалсан юм. Гэхдээ алс бөглүү нутагт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудад онцгой анхааралтай хэрэгтэй болжээ. Тус улсын ерөнхийлөгч Эрнест Бай Корома эболатай тэмцэхийн тулд өвчтэй хүмүүст ойртохгүй байх, нууц оршуулгын газруудыг хаах арга хэмжээ авах шаардлагатай байгааг анхааруулав.