Хятадын Хунань мужийн Жиншичун тосгоны оршин суугчид нунтаглаж, буцалгасан үхэр, ямааны баасыг хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг. Хорт хавдар туссан өндөр настнууд малын баас хураахыг үр ач нартаа сургадаг байна. “Би 9 сарын өмнө уушигны хорт хавдартай гэдгээ мэдсэн. Эртний уламжлалт аргаа хэрэглэсний ачаар эмнэлэгт очилгүйгээр эдгэлээ” гэж 66 настай Ма Шуан тайлбарлав. 40 настай Шиан Ли мөн ийм аргаар эдгэрчээ. Гэхдээ тосгоны иргэдийн энэхүү гайхамшигтай эмчилгээг туршихыг Хятадын эмч нар хүлээн зөвшөөрдөггүй. “Үхэр, ямааны баасыг халуун бууруулж, хорыг хөөх зорилгоор хэрэглэж байсан туршлага бий. Гэхдээ зааврын дагуу зөв хэрэглэхгүй бол бактери, шимэгчүүдийг улам үржүүлэх эрсдэлтэй” гэж Хунань мужийн анагаахын сургуулийн доктор Лю Шаогуй ярьжээ. Мөн Хятадын интернэт хэрэглэгчид энэ эмчилгээг эсэргүүцжээ.





















































