Дэлхийн цэвэр усны нөөцийн 80 хувь нь газар тариалангийн салбарт зарцуулагдаж байна. Гэтэл газрын гадаргуу доорх усны нөөц багасч байгаа нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд шууд нөлөөтэй. Энэ нь аажмаар хүнсний үнэ, дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй ажээ.
НАСА-гийн GRACE хэмээх шинэ програмын тусламжтайгаар усны нөөц эрс багасаж байгааг нотолжээ. Жишээлбэл, Пакистантай хиллэдэг Энэтхэгийн баруун хойд хэсэг орчимд усны нөөц 2013 оноос хойш 17,7 куб км-ээр багассан байна. Ойрхи Дорнодын хойд хэсгийн усархаг давхраа жилд 13 куб км-ээр багасч Иран, Ирак, Сири, Туркт нөлөөлж байна. АНУ-ын Төвийн хөндийн усархаг давхраа гэхэд фермерүүдийн хэрэглээ ихэссэнээс болоод жилд 15,6 куб км-ээр багассан ажээ.