Солонгосын нэрт дуучин Шин Хе Чол өнгөрөгч сарын 28-нд өвчний улмаас гэнэт таалал төгсчээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр найз нөхөд нь болон нэрт дуучид цугларсан юм. Тэд цугларсан даруйдаа талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгааныг тодорхой болгон, зохих этгээдүүдэд ял шийтгэл оноохыг хүсч байгаагаа мэдэгдэж, чандарлах ажиллагааг зогсоосон байна.
Талийгаач нь хэд хоногийн өмнө гэдэс нь өвдөөд байна хэмээн эмнэлэгт хандсан гэнэ. Түүний ходоодонд яаралтай мэс засал хийх хэрэгтэй хэмээн үзсэн эмч цаг алдаж, маргааш нь ходоод багасгах мэс заслыг хийсэн байна. Мэс заслын дараа 2 хоног их халуурч байгаад талийгаачийн зүрх 3 дах хоногтоо гэнэт зогсчээ.

Сэтгэгдэл (1)