Нигерийн шоронгуудаас сүүлийн таван жилийн дотор 2000 гаруй хоригдол оргожээ. Энэ нь шоронд халдаж, харгалзагч нарыг нь хөнөөж буй Боко Харам бүлэглэлийн бусармаг үйлдэлтэй холбоотой гэж эрх баригчид үзэж байна. Өнгөрсөн сард Муби хотын шоронгоос зуу гаруй хоригдол оргосон бол энэ долоо хоногт Коги мужаас арав гаруй хоригдол зугтсан ажээ. 2009 онд Маидугури хотоос 500 орчим хоригдол оргосон хэрэг ч гарч байжээ. Нигерийн шоронд нийт 57 мянган эрэгтэй, 239 эмэгтэй хоригдол хүмүүждэг гэнэ. Африктаа хүн амынхаа тоогоор тэргүүлдэг тус улсад удаа дараа гэмт хэрэг үйлдэж, бөмбөг дэлбэлдэг Боко Харам бүлэглэл нь эмх замбараагүй байдал үүсэх шалтгаан болж байгаа. Нигерийн хот, тосгодыг хяналтандаа авахыг чармайж буй хэт даврагчидтай тууштай тэмцэхгүй бол шоронг хүртэл үймүүлж байгааг хэвлэлүүд сануулав.




















































