Өмнөд Суданы гүйлтийн тамирчин Гуор Мадин Мэкер амьдралын гашуун бүхнийг туулж байж амжилтанд хүрчээ. Өдгөө 30 настай түүнийг хүүхэд байхад Суданд иргэний дайны гал дүрэлзэж байсан гэдэг. Гуор дээрэмчдэд хулгайлагдаж, эцэг, эхээсээ хол газар цөлөгдсөн байна. 1983-2005 оны хооронд үргэлжилсэн дайн 2 сая хүний аминд хүрч, Гуорын хамаатны 8 хүнийг хорвоогоос авч оджээ.
Дээрэмчдийн гараас арайхийн мултарсан Гуор армийн цэргүүдэд туслаж, өдөрт нэг долларын хөлстэй ажил хийх болов. Ингэж явсаар Египетийн хилийн орчимд орогнож байсан авга ахтайгаа уулзаж, 2001 онд АНУ-д түр оршин суух эрх авсан юм.
2005 онд хоёр судан дайсагналцахаа больж, зургаан жилийн дараа Өмнөд Судан тусгаар тогтносон ажээ. 2011 онд Гуор Аризона мужийн сургуулийг дүүргэж, Миннесота мужийн марафон гүйлтийн тэмцээнд оролцсон байна. Дараа жил нь Лондонгийн зуны олимпоос алтан медаль хүртлээ. Тухайн үед тэрээр Өмнөд Суданы иргэн ч биш, АНУ-ын иргэн ч биш байсан тул бие даасан тамирчинд тооцогдож байв. 2013 онд тэр НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт хандаж байж, Өмнөд суданы иргэншилтэй болжээ.
Тив, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчны амьдралаар Холливудынхан кино хийх хүсэлтэй байгаа гэнэ.