Пакистаны Лахоре хотоос 60 км-ийн зайтай орших Кот Радха Кишан сууринд Христийн шашинт хосыг Коран судрыг доромжилсон гэдэг шалтгаанаар харгислан хороосон хэргээр 44 хүнийг баривчлан шалгаж байна. Христийн шашинт хосыг зодож нүдэн, бетон зуурдаг зууханд шатаасан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Хохирогчдыг шатаах үед амьд байсан гэж гэрчүүд ярьсан байна. Цагдаа нар хохирогчид Шама, Шехзад гэдэг нэртэй эхнэр, нөхөр хоёр байсныг нотолжээ. Хохирогч эмэгтэй жирэмсэн байсан гэж Пакистаны хэвлэлд мэдээлэв.
Лалын шашинтнууд түлхүү оршин суудаг Пакистанд Христүүдийг ялгаварлан гадуурхах явдал түгэмээл байдаг.





















































Сэтгэгдэл (2)