“Форбес” сэтгүүлээс жил бүр нэрлэдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн энэ жилийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин тэргүүлэв. Тэрбээр өнгөрсөн жил тус жагсаалтыг мөн тэргүүлж байсан юм. В.Путиныг цэрэг, эдийн засгийн хүчээ ашиглан улс төрд нөлөө бүхий тоглогч байж чаддаг гэж дүгнэжээ. Үүнд Крымийг хойгийг өөртөө нэгтгэсэн, Хятадтай 400 тэрбум долларын өртөгтэй хийн гэрээ байгуулсан зэргийг нэрлэв.АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жагсаалтын хоёрдугаарт, удаах байрт БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинь, Ромын Пап Франциск, Германы Канцлер Ангела Меркель зэрэг хүмүүс тус тус багтжээ.




















































