Украины Барби эмэгтэй Валериа Лукиянова Халловены баярын шөнө халдлагад өртжээ. Одесса хот дахь гэрийнх нь гадна хоёр эрэгтэй хүн нүүр лүү нь цохиж, хоолойг нь боомилсон байна. “Энэ бүхэн нүд ирмэх зуур болж өнгөрсөн. Тэд миний толгой руу цохиж, хоолой багалзуурдсан. Тэгээд хөршүүд гарч ирэхийг хараад зугтаад явчихсан” хэмээн Валериа ярьжээ. Барби уруул нь шалбарч, толгойдоо боолт зүүсэн зургаа интернэтэд нийтэлсэн байна.
Валериа өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд цагдаа нар хэрэгтнүүдийг хайж байгаа ажээ. Хэтэрхий нарийхан бэлхүүстэй, төгс бие галбиртай түүнийг гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэж хүмүүс үздэг ч өөрөө эрс үгүйсгэдэг юм.