Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эдгэрч, таягаа хаяжээ. Түүний армийн уулзалтын үеэр таяггүй алхаж байгааг харуулсан зургуудыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нийтэллээ. Тэрээр бараг зургаан долоо хоног эмчлүүлж байгаад өнгөрсөн сард гэнэт тулан олны өмнө гарч ирсэн юм.
Ким Чен Ун шагайн уйланхай авахуулах мэс засалд орсон гэж Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг мэдэгдсэн билээ. Сүүлийн жилүүдэд Кимийн эрүүл мэндийн талаар цуурхал их гарч байна. Түүнийг зарим хэвлэлүүд тулай, чихрийн шижин өвчтэй гэж мэдээлэв.





















































Сэтгэгдэл (2)