Санкт Петербургын шөнийн клуб автобусанд байрладаг гэвэл та итгэх үү? Оросын хамгийн том, үнэтэй автобус болох Barbus Maxi-г шөнийн клуб болгон тохижуулж, бүжгийн талбай, амралтын өрөө, бие засах газар хийжээ. 280 хүний багтаамжтай энэ автобусыг нийтийн тээвэрт ашигладаг бол шөнийн цэнгээний газар болгосон нь хотын иргэдэд таалагдаж байгаа бололтой. Автобусан доторх зай талбай бага хэдий ч мэргэжлийн гэрэл, савхин буйдан, телевизор, DJ төхөөрөмжүүд хангалттай багтдаг ажээ.





























































