Токио хотын шарсан махны сүлжээ ресторан 58 сая иень буюу 500 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Тус ресторанд ажиллаж байсан 24 настай залуу 2010 онд амиа хорлосон юм. Тэрээр сард 190 цаг цаг ажиллаж байсан тул сэтгэл санааны дарамтанд оруулсан гэж рестораны дарга нарыг буруутгаж байна. Мөн шалгагч ажилтан нь түүнийг хэл амаар доромжилж, зоддог байсан нь нотлогджээ. Япончууд ажлын байрны ёс зүйг чандлан баримталдаг ард түмэн юм. Тэр дундаа сэтгэл санааны хохирол учруулсан бол хариуцлага хүлээхийг шаарддаг. 1980-аад онд хэтэрхий олон цагаар ажилласнаас болж амиа хорлох хүмүүс ихэссэн тул компаниудад хатуу хариуцлага хүлээлгэх болжээ.




















































