Хэт даврагчид Ойрхи Дорнодын хямралын бүсүүдэд хүрч очихын тулд усан онгоцоор аялаж байна гэж Интерпол байгууллага мэдээлэв. Эдгээр цэрэг дайчид Ирак, Сирид хүчээ авч буй “Исламын улс” бүлэглэлд нэгдэхийн тулд ийнхүү аялаж байгаа ажээ. Монако дахь Интерпол сүлжээний дарга Роналд Нобле “Улс орон бүр агаарын болон усан тээврээр ирж буй жуулчдыг сайтар шалгах ёстой” гэж мэдэгджээ. Хэт даврагчид хилийн ажилчдад баригдахгүйн тулд хэд хэдэн онгоц сэлгэн зорчиж байгаа гэж Интерполын терроризмыг хариуцсан захирал Пиерре Ст.Хилайри AP агентлагт ярив.
Тэд ихэвчлэн Европын орнуудаар дамжин Туркийн эрэг дагуух Измит хотод хүрэх замыг сонгодог байна. Сири, Иракийн дайнд 80 гаруй орны 15 мянган жихад дайчин тулалдаж байгаа гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ.





















































Сэтгэгдэл (1)