АНУ-ын “Home Depot” худалдааны сүлжээ 53 сая хэрэглэгчийн э-мейл хаяг, төлбөрийн картны дэлгэрэнгүй мэдээллийг хакеруудад алджээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ хэрэг мэдээллийн сангийн томоохон хулгайд тооцогдох юм. Гэхдээ э-мейл хаягуудыг багтаасан файлд нууц үг болон бусад хувийн мэдээллүүдийг оруулаагүй гэж компанийн мэргэжилтнүүд хэрэглэгчдийг тайвшруулж байна. Харин харилцагчид хувийн мэдээллийг нь олон нийтэд дэлгэх вий хэмээн эмээж байгаа ажээ. “Home Depot” компани энэ хэргийг мөрдөн шалгаж, харилцагчдад хохирол учруулахгүй гэдгээ амлажээ. 2013 оны арванхоёрдугаар сард “Target” зэрэг АНУ-ын томоохон сүлжээнүүд 70 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдаж байсан удаатай.




















































